Данхайдаггүй төрийн ДАНХАЙСАН ЗАСАГЛАЛ
Эргэн санахад улстөрийн эрх баригчдын амлалтууд, бас Ерөнхийлөгчийн ам мэдэн бурсан зүйлс өнөөдөр зүүд зэрэглээ мэт хоосон зүйл байжээ. Ард түмнийхээ чихэн дээр өнгө өнгийн цэцэгсийг ёстой л хэлний хөгжил, үгийн баялгаар бордсоор ургуулчихсан аж.
Харин өнөөдөр үнэнд гүйцэгдэж байгаа нь улстөрийн байдлаас нь, намын доторх НАМ-аас нь харж болохоор…
Данхайсан бүтцийг үгүй хийж ард түмнийхээ төлөө бүхий л авъяас чадвараа гаргаж
сэтгэл ханамж дээд цэгтээ тулсан сайхан улс болгоно хэмээж байсан АН-ынхан буюу эрх баригчид өнөөдөр өөр хоорондоо хэмлэлдэж, хэн нэгэндээ буруугаа чихэж уснаас хуурай гарах гэсэн увайгүй арга руу шилжлээ. Арга ч үгүй биз. Удахгүй болох сонгуулийн чимээ тэднийг унтаа байдлаас нь сэрээж хөдөлгөөнд оруулсан л хэрэг.
Засгийн газраа өнгөрсөн жил яг өдийд унагасан шигээ одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР-ыг унагах гэж улайрсан улстөрчдөөс, аврал эрэх нь нэгэнтээ өнгөрчихсөн ч байж мэднэ. Тиймдээ ч улстөрийн сүүлийн арга бас дараагийн сонгуульд аврагдан үлдэх боломж ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ гэж ЗАСГИЙН ГАЗАР олж харсан бололтой.
Тухайн хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийг 76 биш 99 болгож хугацааг нь 5 жил болгохоор, ерөнхийлөгчөө ард түмэн биш УИХ-д суусан гишүүд сонгож байхаар заачихсан нь эргээд л өнөө дайн зарлаад байгаа АВИЛГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ-ийн асуудлыг улам дэвэргэсэн асуудал үүснэ.
Мөн дээр нь ажлаа хийдэггүй 76 толгой дээр нэмээд 23-н ажил хийдэггүй “хоолны сав”-уудыг нэмчихээр данхайхгүй гэж үү. Өнөө ДАНХАЙСАН ТӨРӨӨС татгалзана хэмээж байсан эрх баригчдын амлалт хаа нэгтээ ширээний шүүгээнд тоосонд дарагдаад хоцрох нь тэр үү.
Данхайдаггүй төрийн ДАНХАЙСАН УЛСТӨР засгийн газраа мэрж, унагах нүхийг нь ухсаар байгаа улстөрчдийг, өөрсдийн эрх мэдлийг нэмэхээр улайрсаар.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Шийдлийн ЗГ энэ хуулийг оруулсан гэж үү
Zasgiin gazriin odoo hiigdej bui buhii l uil ajillagaanuud n sn boljil bn shd getel yagaad unagah geed ulaairaad bgaag ogt oilgohgui yum
Сэтгүүлчид маань нийтлэлээ хэрхэн хаанаас мэдээлэл авч бичдэг юм болдоо аманд орсноороо бурдаг цаг өнгөрсөн л бмаар юм !