Жон Ленноны гитар 2,41 сая доллараар зарагджээ
Беверли-Хиллз-д болсон дуудлага худалдаан дээрээс домог болсон “Beatles” хамтлагийн ахлагч Жон Ленноны акустик Gibson J-160E гитар 2,41 сая доллараар зарагджээ.
Дуудлага худалдааны Julien’s Auctions төвийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, хөгжмийн уг зэмсэгийн эхлэн дуудах үнэ 300 мянган доллар байсан аж. Харин мэргэжилтнүүд гитар зарагдах үнийн дээд хязгаар 800 мянгад хүрнэ гэж таамаглаж байсан гэнэ.
Гэтэл Жон Ленноны алдарт «Love Me Do», «Please, Please Me», «I Want to Hold Your Hand» зэрэг олон дуунууд эгшиглэж байсан гитар уг хязгаарыг хол давж 2,41 саяд хүрсэн нь урьд өмнийн дээд амжилтыг эвдсэн байна. Өмнө нь 2013 онд Боб Диланы цахилгаан гитар 965 мянган доллараар зарагдаж байжээ.
Сонирхуулахад Жон Леннон, Жорж Харисон нар хоёулаа 1962 онд уг Gibson J-160E гитарыг 161 фунт стерлингээр авч байсан түүхтэй юм байна.
Л.Отгонбат
Эх сурвалж: Mongolcom.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Les parents boivent, les enfants trinquent.