Соронзон биетэй ээж, ач хүү хоёр
Казахстаны Костанай хотын иргэн 70 настай Надежда Сахаровагийн бие дээр халбага, сэрээ төмөр зэрэг төмөр эд зүйлс яг л соронзонд наалдаж байгаа юм шиг тогтдог гэнэ.
Хамгийн сонирхолтой нь түүний энэ сонин чадвар ач хүүд нь бас байдаг байна. Сахарова бүр 10 жилийн өмнө телевизээр ер бусын чадвартай хүмүүсийн тухай нэвтрүүлгээр биед нь төмөр наалддаг хүний тухай үзээд өөр дээрээ туршаад үзсэн чинь яг адилхан наалдаж байж.
Саявтар алх тавиад үзсэн чинь мөн л наалдаж байсан гэнэ. Гэхдээ муухан дааж байсан болохоор дасгал хийхэд сайжирна гэж эмээ ярьж байна.Халбага сэрээ зэрэг бол биед нь наалттай байхад эмээ хоол цайгаа бэлтгээд явж байхад ч унадаггүй байна. Гэтэл энэ сонин чадвар нь ач хүүд нь бас байхыг олж мэджээ.
Хүнд эд зүйл арай тогтохгүй ч хөнгөн зүйлс зүгээр л наалдаж байжээ. Харин зун цагт болохоор биеийнх нь соронзон чадвар үйлчилдэггүй гэнэ. Гүржийн 44 настай Этибар Элчиев гэгч эр бол бер бие дээрээ хоолны 50 халбага тавин наалдуулж дээд амжилтын Гиннесийн номд орсон байдаг.
Эх сурвалж: www.assa.mn
URL: