Ц.Элбэгдорж, Си Жиньпин нар уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар 2015 оны 11 дүгээр сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нар дагалдан яваа төлөөлөгчдийн хамт БНХАУ-ын ШаньСи мужийн Си Ань хотын түүх соёл, хөгжил цэцэглэлтэй танилцан тус мужийн даргатай уулзжээ.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон гэргий Х.Болормаа нар Бээжинд хүрэлцэн очиж, 16:00 цагт БНХАУ-ын АИХ-ын ордонд БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзсан байна. Тэд Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцох юм байна. Өнөө орой БНХАУ-ын дарга Си Зиньпин, тэргүүн хатагтай Пөн Ли Юань нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нарт хүндэтгэлийн зоог барих аж.

Маргааш буюу 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын Ардын Их Хурлын дарга Жан Дө Зянь, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянь нар бараалхах юм.


URL:

Нэр: ard Огноо: 10 November 2015

Huurhii muu Ebi maani ih l uzez bainadaa.

Нэр: Anonymous Огноо: 11 November 2015

бие жижигч бэлчээр том хүн шүү

Сэтгэгдэл бичих