Хятадад бохирын сувгийн хаягдлаар масло хийдэг

Хятадад тос, масло их үнэтэй, гэтэл бараг бүх хоолыг бэлдэхдээ тос элбэг, арвинаар ашигладаг. Тогоо дүүрэн тосонд бүхлээр нь загас, далайн амьтан шарах гээд л. Будаатай хоол, шөл ч байсан тосоор мэлтэлзэж байдаг даа. Тийм үнэтэй тосыг литр литрээр нь тэгж арвинаар үрдэг нь хачин санагдахгүй байна уу?

Гэтэл хямд зоогийн газруудад бидний мэдэх сайн чанарын тос, масло ашигладаггүй аж. Ашигласан хүнсний тосоо дахиж ашигладаг гэж бодож байвал та андуурч. Бүр машины масло ч биш. Угаадасны тос, масло гээд төсөөл дөө. Аймшигтай.

Яагаад угаадасны тос гэсэн бэ гэвэл тэндээс гаргаж авдаг учраас. Хүнсний хог, хаягдлыг асгадаг бохирын сувгаас шүүж авснаа “боловсруулж” янзлаад масло, тос болгодог гэнэ шүү, цаана чинь. Итгэхгүй байвал энэ бичлэгийг үз дээ.


URL:

Сэтгэгдэл бичих