Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргыг АТГ-аас шалгаж эхэллээ
АТГ-аас өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг саатуулсан. Түүнийг авилгын хэргээр буруутган ШШГЕГ-ын урьдчилан хорих 461-р ангид хориод байна. Гэтэл үүний дараа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг Г.Шийлэгдамбын хэрэгт холбоотой хэмээн үзэж, шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарлаа.
Г.Ганчимэгийг шалгахдаа урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаа аж. Харин АТГ-аас дээрх мэдээллийг үгүйсгэж, “цагдан хориогүй, шалгаж байгаа” гэсэн юм. Дээрх мэдээллийн тухай эргэн хүргэх болно.
Г.Төмөр
URL: