Sound of Kiss-н Г.Золзаяа гуай “CD юу болсон бэ?”

“Шүрэн бугуйвч” киноны гол дүрийн жүжигчин буюу Sound of Kiss хамтлагийн дуучин Г.Золзаяаг гэрийхэн Золушка гэж дууддаг аж.

Золушка нь оросын халтар царайтай өхөөрдөм хүүхэлдэй шдээ гэдгээ өөрөө бахархалтайгаар энд тэнд зарлаж явдаг байна. Түүний аав, ээж хоёр хувиараа газар тариалангийн бизнес эрхэлдэг хүмүүс байдаг. Тэрээр арван жилд байхын л урлаг спортоор хичээллэдэг хаана уралдаан тэмцээн болно тэнд л очиж ордог хүүхэд байж. Тэр ч эрчээрээ будилж яваад л СУИС-д орсон гэдэг. Түүний гэр бүлд урлагийн хүн байдаггүй болоод тэр үү хамтлагынхан гарын таван хуруунд багтахааргүй олон дуу гаргаж, амжилт ч ололгүй ганц CD ч гаргалгүй тарсан түүхтэй. Гэтэл тэрээр саяхан нэгэн сайтад өгсөн ярилцлагандаа “Манай хамтлагт бараг хийсэн уран бүтээлүүд маань гэвэл бүтэн CD гаргах уран бүтээл байгаа гэхдээ клипээ гаргаж чадахгүй л байна.

Гэхдээ манай хамтлаг уран бүтээлээ ирэх намрын сүүлээр үзэгч фэнүүддээ хүргэж эхэлнэ” гэсэн байх юм. Өдий болтол СD-гээ ч гаргаж чадахгүй байгаа учир нь ивээн тэтгэгч олдохгүй байгаатай холбоотой гэнэ. Тус хамтлаг “Unitel” компанитай гэрээ хийж ажиллаж байгаад гэрээний хугацаа дуусч  тэгээд MCS–ийн Tiger брэндтэй гэрээ хийх гэсэн боловч Киви хамтлагт алдаж бүтэлгүйтжээ.  Арга ч үгүй дээ иймэрхүү дуутай хамтлагт  ямар ч байгууллага ивээн тэтгэе гэхэв.

www.TSAG.mn                С.Батболд


URL:

Сэтгэгдэл бичих