Гадаадын найман иргэн Өршөөлийн хуульд хамрагджээ

Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан хоригдлуудыг өнгөрсөн долоо хоногт суллаад байгаа билээ. Энэ үеэр 2000 гаруй хоригдол суллагдсаны найм нь манай улсад ял эдэлж байсан гадаадын иргэд байсан аж.

Тодруулбал, ОХУ-ын дөрөв, БНХАУ-ын хоёр, БНСУ-ын нэг, Филиппиний нэг нийт гадаадын найман иргэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эх орон руугаа буцсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих