ОХУ-ын тамирчдын эсрэг сөрөг явуулга хийж байна

Өвөл, зуны Олимпийн түүхэнд ОХУ-ын тамирид үеийн үед өндөр амжилт гаргасаар ирсэн. Гэхдээ Олимпийн наадмын дараа хийдэг сэргээшийн шинжилгээнд манай хойд хөршийн тамирчид бүдэрдэг нь нууц биш. Хамгийн сүүлд л гэхэд “Лондон 2012” зуны ХХХ дахь наадамд ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, медалиа хураалгасан.

Иймд дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг ОХУ-ын тамирчдыг аливаа тэмцээнд оролцохыг нь хориглох нь зүйтэй гэсэн саналаа холбогдох спорт холбоодод уламжилжээ. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн Ерөнхийлөгч Д.Паунд болон тус агентлагийн гишүүд сүүлийн жил гаруйн хугацаанд хийсэн судалгааныхаа үр дүнд үндэслэн дээрх мэдэгдлийг хийж байгаагаа хэлсэн.

Шалгалтаар ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид сэргээшийг өргөн хүрээтэй хэрэглэдэг болохыг тогтоожээ. Иймд нэн түрүүн Оросын дундын зайн гүйлтийн тамирчин, дасгалжуулагч, арын албаны нийт таван хүнийг бүх насаар нь тэмцээнд оролцохыг хориглох санал дэвшүүлсэн байна.

Мөн ОХУ-ын Засгийн газар, Спорт хариуцсан сайд энэ хэрэгт шууд оролцож, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийг хуурч мэхлэхэд гар бие оролцсон гэж уг мэдэгдэлд дурдав.Үүгээр ч зогсохгүй 2014 оны Сочигийн өвлийн Олимпийн үеэр ОХУ-ын тагнуулын албаныхан сэргээшийн лабораторид нэвтэрч, айлган сүрдүүлж байсныг баримтаар тогтоосон гэнэ. Энэ нь Москвагийн лаборатори бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг харуулж байна гэсэн юм.

Германы “ARD” сувгаар 2014 оны арванхоёрдугаар сарын ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид байнга сэргээш хэрэглэдэг тухай хоёр ангит баримтат кино гарчээ. Үүний дараа ОУХАХ-ны Ёс зүйн хороо, дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг хамтран уг хэргийг шалгаж эхэлсэн аж.

Хэрэв энэ хэрэг хурцадвал ОХУ-ын тамирчид 2016 оны Бразилийн олимпоос хасагдаж магадгүй болоод байна. Одоогийн байдлаар ОХУ-ын тамирчдаас боксын төрөлд 8, байт харвааны төрөлд 3, дугуйн төрөлд 1, гимнастикийн төрөлд 17, буудлагын төрөлд 20, хүндийг өргөлтийн төрөлд 6, чөлөөт бөхийн төрөлд 12 тамирчин ирэх зуны Олимпийн наадамд оролцох эрхийг аваад байгаа.

Гэхдээ ОХУ-ын зүгээс энэ мэдэгдэлд томоохон албан тушаалтан албан ёсоор хариу тайлбар хийгээгүй. Харин албан бус тайлбар хийхдээ “манай орныг эсэргүүцэж, өөрсдийнх нь дээр гарах байх гэж айсандаа бидний эсрэг ийм явуулга хийж байна.

Ялангуяа АНУ тэргүүтэй Олимпийн наадамд хүчтэй өрсөлдөгч болдог орнуудыг нэрнэлэ. Мөн ОХУ-ын Засгийн газар сүүлийн хугацаанд Сири, Иракийн хэт даврагч нарт агаарын цохилт өгсөн учир бидний эсрэг ямар ч үйл ажиллагаа явуулж мадагүй гэдэгт сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан” гэсэн юм.

Г.Төмөр


URL:

Сэтгэгдэл бичих