Далан нурж, 28 уурхайчин сураггүй болжээ

Бразилийн Рео де Женейро хотноо байрлах хүдрийн уурхайн далан нурж, 28 хүн сураггүй алга болсон тухай “www.reuters.com” мэдээллээ. Осол өнгөрөгч амралтын өдөр 22.15 цагийн орчимд болж, ажилчид сураггүй болсон хэмээн аврах төвөөс уламжлав.

Уурхайчдыг хайх ажиллагаанд 500 гаруй аврагч болон 14 үнэрч нохой оролцож байгаа гэнэ. Далан нурсаны дараахан бороо орсон учир аврах ажиллагаанд саад учруулах болжээ. Сураггүй болсон хүмүүсийн 13 нь уурхайчин гэнэ. Аврагчид дөрвөн хүний цогцсыг ослын газраас олсон байна. Аврах ажиллагаа болж буй газраас холгүй уурхайчдын гэр бүл эмх замбараагүй байдал үүсгэж, аврах ажиллагаанд оролцуулахыг шаарджээ.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих