Монгол бахархалын өдөр боллоо. Жилийн жилд эргэлзсээр л
Монгол бахархалын өдөр боллоо. Жилийн жилд би эргэлзсээр л
Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй.
Тэгвэл Чингис хааныг урьд нь, 1162 оноос гадна 1155 онд төрсөн, өвлийн эхэн сарын шинийн нэгэнд бус зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр төрсөн гэж үзэх судлаачид цөөнгүй. Учир юун гэвээс Чингис хааныг 1162 онд төрсөн гэдгийг бол манай түүхчид анх дэвшүүлсэн юм биш. Аль эрт Мин улсын Хүн У- ийн 15-р он, 1382 онд Мин улсын хуандийн зарлигаар урдах Юань улсын түүхийг бичихдээ, Чингис хааны намтрыг бичихдээ тооцоолон гаргаж ирсэн он юм.
Чингис хааныг 1155 онд төрсөнийг ЗХУ-ын түүхчид анх биччихсэн юм биш.
Хамгийн анх бодитоор бичсэн нь Чингис хааныг Дундад Ази, Хорезмийг байлдан дагуулж байх үед Монголд ирсэн Сүнгийн элч Чжао Хун бичсэн болно. Түүнд хэлсэн хүн нь Мухулай жанжин байх боломж маш өндөр.
Удаах бодитой бичсэн хүмүүс нь Монголчууд өөрсдөө юм. Тэр нь 1305 оны “Судрын чуулган” болно.
Алтан ордны Монголчууд ч Чингис хааныг 1155 онд төрсөн гэж бичсэн бичвэр олдсон байдаг. Тэгж бичсэн үндэслэлээ “…Чингис хааны хөвүүд, ноёд түшмэд нь бүгд түүнийг 1155 оны гахай жилд төрсөнийг мэддэг, энэ нь бүх нийтэд ойлгомжтой болсон байдаг..” гэсэн байдаг. ЗХУ-ийн түүхчид 1155 оныг гэхдээ “Судрын чуулган”-ыг дагасан болохоос өөрсдөө зохиож бичээгүй.
Манай түүхчид 1162 оны тухайд “Юань улсын түүх”-ийг дагасан болохоос өөрсдөө “санааг” нь гаргаагүй билээ … гэж түүх судалдаг уншдаг олон сайхан хүмүүсээс мэдэж авлаа. Чухам аль нь вэ гэдэгт судалгаа улам л хэрэгтэй юм байна
URL: