Удаан суух аюултай
Хэрэв та компьютерийн ард олон цагаар суудаг бол тийм ч урт наслахгүй бололтой. Саяхны нэгэн судалгаа зөөлөн тухтай сандалд суудаг ажил эрүүл мэндэд муугаар нөлөөлдгийг тогтоожээ.
Учир нь суудлын ажил хэт таргалалт, чихрийн шижин, зүрхний шигдээсээр өвчлөх магадлалыг өсгөдөг аж. Бүтэн өдрийн турш ширээний ард суух нь тийм ч хүсмээр ажил биш гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Биеийн жин болон тамхидалтыг тооцвол өдөрт зургаан цаг ширээний ард суудаг эмэгтэй гурван цагаас илүүгүй суудаг эмэгтэйтэй харьцуулвал эрт нас барах эрсдэл их байдаг байна. Харин эрчүүдийн хувьд эрсдэл бүр их байдаг аж.
Өдөрт хэдхэн хором дасгал хөдөлгөөн хийхэд суудалтай холбоотой эрсдэлийг бага ч атугай бууруулдаг байна. Харин өдрийн ихэнхийг суудлын ард өнгөрөөдөг хүмүүст дасгал хийх ч боломж олддоггүй нь эмэгтэйчүүдийн нас баралтыг 94 хувь, эрчүүдэд 48 хувь хүртэл бууруулдаг юм.
Үүнээс зайлсхийх арга бол өглөө эрт ажил руугаа явган алхаж байх, орой бүр хөнгөн дасгал хөдөлгөөн хийх юм. Түүнээс гадна бүтэл өдрийн турш суудалдаа шигдэхээс зайлсхийж, энгийн дасгал, хөдөлгөөн хийж байгаарай.
Сандлаа дасгалын бөмбөг болго. Сандлынхаа тусламжтайгаар биеийнхээ блокыг гарга. Мөн оффисын автомат машинаас ундаа авч ууж, сандлаасаа босолгүй хооллохоос зайлсхий.
Өөрөөсөө эхэл. Цахилгаан шат хүлээж зогсохын оронд шатаар гүй. Найздаа хэлэх зүйлээ мессенжерээр биш, өөрөө очиж хэлж бай.
Хэрэв та дасгал хөдөлгөөн хийх дургүй бол оронд нь өөрийнхөө дуртай зүйлээ хий. Эхлээд өөрт амар хөдөлгөөнөөс эхэл. Чихэвчний хөгжим сонсоод явган алхах, дугуй унах юу ч байсан сууснаас дээр.
Суудлын өвчнөөс өөрийгөө хамгаалах цөөхөн алхам таныг өөрчилнө.
Муу зуршлаас чинь салгах хамтрагчтай бол.
Өглөө босоод хамгийн түрүүнд идэвхитэй зүйл хийхээр төлөвлөж бай.
Дасгал хөдөлгөөнийг өдөр тутмынхаа цагийн хуваарьт оруул.
Энэ бол цоо шинэ эхлэл шүү.
URL: