25000 ширхэг өндөг хураажээ

olloo_mn_1401693932_egg_700x700

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хилийн хяналт хүний төлөө” аяны хүрээнд бараа таваар оруулж ирдэг иргэн аж ахуйн нэгжүүдийг шалгаж, зөвлөмж хүргүүлжээ.

Мөн  иргэдэд хүнсний аюулгүй байдлын талаар сургалт, сурталчилгаа явуулж, хилийн хяналтын байгууллагуудын уялдааг сайжруулах олон талын ажил зохион байгуулсан  байна.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид муудаж чанараа алдсан, хил нэвтрэх  журам зөрчсөн 25000 ширхэг өндөгийг хураажээ.

С.Саруул

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих