Панданы хэлийг тайлж эхлэв

 Панданы хэлийг тайлж эхлэв

Панда буюу хулсны баавгай 13 төрлийн дуу авиа гаргадаг болохыг амьтан судлаачид баталсан билээ. Амьтан судлаачид энэхүү судалгаандаа үндэслэн Хятадын баруун өмнөд Сычуан муж дахь панда үржүүлгийн төв хулсны баавгайн илэрхийлэл болсон дуу авиан нарийвчилсан судалгааг эхлүүлжээ. Хулсны баавгайн хэлийг тайлж, “толь бичиг”-т тэмдэглэх судалгааны ажил 2010 оноос эхлэлтэй аж.

Одоогийн байдлаар эрдэмтэд хулсны баавгай идэш тэжээлээ олсон, бамбаруушаа дуудах, тэмцэлдэх зэрэг үед гаргадаг нийтлэг дуу авиаг тэмдэглэж авсан байна. “Хулсны баавгайн хэлийг тайлах боломжтой ба үр дүн олны анхаарлыг татаж байна” гэж панда үржүүлгийн төвийн дарга Жан Хэминь “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний хэлснээр, залуу хулсны баавгайнууд зөвхөн өлссөн, бухимдсан, сэтгэл хангалуун үедээ л дуу гаргадаг байна.

Хятадын судлаачид улсынхаа нэгэн бэлгэ тэмдэг болсон хулсны баавгайн хэлийг тайлж, түүнтэй харилцах цахим “орчуулагч” зохион бүтээх зорилттой ажиллаж байгаа аж.
Панда нь баавгайн төрөлд багтдаг ч зарим нэг шинж тэмдгээрээ илбэнхтэй төстэй юм байна. Одоогоор Сычуан мужид 2000 гаруй хулсны баавгай амьдардаг байна.

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих