ЗГ-ыг огцруулахаар Х.Баттулга, Н.Алтанхуяг нар гарын үсэг зурсан гэв
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөл дээр гишүүд гарын үсэг зурж буй. Одоогоор баттай 17 гишүүний гарын үсэг зурагдчихаад байгаа аж. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Г.Уянга, С.Ганбаатар, О.Баасанхүү гээд Засгийн газрын унагаах сонирхолтой гишүүд бий.
Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд 19 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-д өргөн мэдүүлж болно. Тэгвэл өчигдөр уг бичигт УИХ-ын гишүүн Х.Баттулга болон Н.Алтанхуяг нарыг гарын үсэг зурсан гэх мэдээлэл цацагдлаа. Мөн өчигдөр орой Зам тээврийн сайд М.Зоригт нисэхийн албан хаагчидтай уулзах үеэрээ “Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт 19 гишүүн гарын үсэг зурчлаа гэж Батхүү утсаар яриад байна” гэжээ.
Г.Лхагваа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ардчилсан нам дотроо л БИЕ БИЕНИЙХАА АР НУРУУНААС НЬ… АЛТАНХУЯГЫГ ДОТРООСОО, БАТТУЛЫГ ДОТРООСОО
Сайханбилэгийн ЗГ-г унагах шаардлага байхгүй шүү дээ!