Налайхын уурхайд гурван хүн амиа алджээ
Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 09-нөөс 11-р сарын 10-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4179, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 137, зөрчлийн 548, Зам тээврийн ослын 331, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 81-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, Налайх дүүргийн 3-р хороонд байрлах үйл ажиллагааг зогсоосон уурхайн цооногт, Налайх дүүргийн 7-р хороонд суух 38 настай, эрэгтэй Ч , 41 настай эрэгтэй М, Налайх дүүргийн 2-р хороонд оршин суух 56 настай эрэгтэй Б нар нүүрс олборлож байгаад хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан байна. Хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.
URL: