Ш.Батсайхан: Энэ бол Ерөнхий сайдыг огцруулах том үндэслэл

Монголын залуучуудын эрхийг хамгаалах төвийн тэргүүн Ш.Батсайхантай ярилцлаа. Тэрбээр тун саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэлийг дэлгэн тавьсан юм. Тиймээс энэ талаар сонирхолоо.-Танай төвөөс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцрох ёстой гэж үзсэн. Энэ үндэслэлээ тайлбарлаач? 

-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийнх нь хууль бус үйлдэлтэй бид тухайн цаг үеэс нь өдийг хүртэл тэмцсэн. Иймээс өдийг хүртэл монголын залуучууд, залуучуудын байгууллага хохирох ёсгүй гэсэн байр суурин дээр нэгдэн ажиллаж ирлээ. Өөрөөр хэлбэл энэ хүн МЗХ-ны Ерөнхийлөгч байхдаа 2000 онд МЗХ-ны 80 жилийн ойг угтан “Залуу хос” орон сууцны хөтөлбөр гээчийг зарлан хэрэгжүүлсэн байдаг. Тухайн үедээ залуучуудын байгууллага залуучуудаа дэмжих, хэдэн залууг ч гэсэн хямд төсөр орон сууцаар хангахыг зорьж байсан байх гэж бид хувьдаа бодож байгаа юм. Гэсэн ч харамсалтай нь энэ үйлдэл дээр нь үүссэн эрүүгийн хэрэг дээр гарсан шат, шатны шүүхийн шийдвэрүүдийг хараад байхад анхнаасаа зохион байгуулалттай залилангийн хэрэг байсан гэсэн ойлголт төрүүлж байгаа юм. Шүүхийн тогтоол дээр 2000 оны 2-р сарын 23-ны өдөр МЗХ, “Универсаль Маркетинг” ХХК хооронд ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байдаг. Гэтэл энэхүү компани нь тэр үед байгуулагдаагүй байсан. Гэтэл тухайн оныхоо долдугаар сард албан ёсоор байгуулагдаж бүртгэгдсэн байдаг. Тэгээд ч энэ компани нь барилга барих зөвшөөрөлгүй байсан юм билээ. Мөн 2001 оны хоёр сараас 2002 оны гуравдугаар сарын хооронд тухайн үеийн ханшаар 282,5 гаруй сая төгрөгийг орон сууцны урьдчилгаа байдлаар Голомт банкны өөрийн дансандаа төвлөрүүлж авсан байдаг.

-Эдгээр хохирсон иргэний хохирлыг барагдуулсан уу. Барагдуулаагүй бол нийт хичнээн иргэдийн хэдэн төгрөг байгаа вэ? 

-Нийт 98 иргэний дээрх хохиролыг бүх шатны шүүхийн тогтоол гарч байж барагдуулсан. Гэсэн хэдий ч МЗХ-ны өмч болох “Полиси” төвийн байрыг худалдан борлуулж барагдуулсан гэж хохирогчид бидэнд мэдээллэсэн. Бид энэ асуудлаар тусад нь шүүхэд хандах гээд бэлтгэж байна.

-Тэгэхээр Полиси төвийг ер нь хичнээн төгрөгөөр худалдсан, хэдээр нь тухайн иргэдийн хохиролыг барагдуулсан гэсэн тоо баримт та бүхэнд байгаа вэ?

-Уг асуудлыг тусад нь шүүхийн байгууллагаар шалгуулах гэж байгаагаа түрүүн хэлсэн. Гэхдээ үүн дотор нь Полиси төв яагаад Камин галарейн оффис болчихов, яг хэдэн төгрөгөөр зарсан, яг 282,5 саяар зарсан уу эсвэл илүү мөнгө унгасан уу гээд олон асуудал бий. Бидэнд ирсэн мэдээллээр хохиролын үнийн дүнгийн 10 хувийг МЗХ авч барилга барих зөвшөөрөл, газрын асуудлыг хөөцөлдөхөөр гэрээндээ тусгасан байдаг. Тэгэхээр энэ мөнгийг тухайн үеийн удирдлагууд завшсан байх магадлалтай гэж бид үзэж байгаа. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд хохирол төлөгдсөн нь саяханы л явдал. Харин бид МЗХ шинэ бүтэц бүрэлдэхүүн зохион байгуулалтад ороод ажиллаж байгаа үед нь энэ асуудлыг олон нийтэд дэлгээд хэрэггүй гэж үзсэн учраас нэг хэсэг чимээгүй байсан. Энэ бол одоогийн удирдлага МЗХ-той огт хамаагүй үйлдэл юм. Тиймээс бид өнөөдөр энэ үйлдлийг дэлгэн тавьж байгаа юм. Учир нь монголын залуучууд буруу хүнээ сонгож өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах төв байгууллагаа удирдуулж байж гэдгийг мэдүүлье гэж бодсон. Дээрээс нь Чимэдийн Сайханбилэг гэж энэ хүн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахуун болоод, хууль эрх зүйн хувьд чадамжгүй юм байна гэдгийг л олон нийтэд мэдүүлэхийг зорьж байна. Дээрээс нь өнөөгийн МЗХ-ноос санаачлан хэрэгжүүлж байгаа улс төр дэхь хар цагаан жагсаалтыг Ч.Сайханбилэг гэж хүн энэ үйлдлээрээ тэргүүлэх ёстой гэж үзэж байгаа юм.

-Та бүхний шаардлагыг хүлээж авахгүй бол яах вэ?

-Энэ асуудлаар бид УИХ-ын гишүүн Ч.Уянга, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ч хандсан. Өргөдлийн байнгын хороо энэ асуудал дээр нилээд ул суурьтай хандаж нягтлахаа бидэнд мэдэгдсэн. Мөн бид УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд асуулга хүргүүлсэн. Бидний шаардлагыг хүлээж авахгүй гэвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэдэг хүн энэ асуудалд ийм учраас би огт хамааралгүй гэдгээ нотолж монголын залуучуудад түүнийгээ илэрхийлэх ёстой гэж бид үзэж байгаа.

Б.Цэцэг

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Нэр: Anonymous Огноо: 10 November 2015

Баттай эх сурвалжийн мэдээ л ард түмэнд хэрэгтэй болохоос биш хэн нэгний хэлсэн үг хаана ч хүчингүй шүү

Нэр: Anonymous Огноо: 10 November 2015

Garsan zasag buhnee unadag ys Mongold l bdg bh iim holdvv yum hiihee bolitsgooy
Itgeed demjeed yvahad yun blku bganbe

Нэр: Anonymous Огноо: 10 November 2015

Saihanbilegiin ZG tuuhen deh hamgiin sain ZG bh shu!

Сэтгэгдэл бичих