Найруулагч Б.Баатар МҮОНРТВ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь нарын ширүүхэн маргаан шуугиан тарив
Үндэсний гэх тодотголтой МҮОНРТВ-ийг үзэгч түмэн хуучирсан өнгө төрх, шинэлэг бус, үзэх зүйлс ховор хэмээн шүүмжилдэг нь нууц бишээ. Нээрээ л бидний хүүхэд үед гарч байсан хүүхдийн нэвтрүүлэг, өнөөх л уйтгартай хуучны кино одоог хүртэл гарсаар. Ная шахам жилийн түүхтэй олон нийтийн радио, телевизийн бодлого мэдээж эрхэм чухал ч арай шинэлэг, шинэ үеийн залуусын анхаарлыг татахуйц баймаар.
Энэ тухай “Херо интертаймент”-ын найруулагч Б.Баатар цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэв. Тэрээр тус телевизийн өнөөгийн байдалд сэтгэл хангалуун биш байгаагаа “Монголын үндэсний телевиз үзэхээр монгол улсын хоцрогдол, ядуурал мэдрэгдэх юм. Өнгө төрх найруулга алга” хэмээн хурцаар шүүмжлэв. Харин үүний хариуд МҮОНРТВ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь “Улсаас авдаг мөнгөөр чиний юмыг худалдаж авахгүй байгаад бухимдаж байгааг чинь ойлгож байна. Даанч 50% хасагдсан, цалинд хүрэхгүй байна” хэмээн ширүүхэн маргаан өнүүлэв.
URL: