Г.Шийлэгдамбын баривчилгаагаар тендерээс хувь хүртэгчдийг “намнаж” эхэллээ
Улстөрийн хvрээнд өнгөрөгч долоо хоног халуухан болж өндөрлөлөө. Хоёр долоо хоног дамнан хоёр томоохон албан тушаалтныг баривчилж, олон нийтийн анхаарлыг татлаа. Мэдээж энэ нь улстөрийн зорилготой гэх хардлагыг “Хулгайч л хулгайчийг бариарай” гэдэг шиг улстөрийн хvрээнийхэн гаргаж амжив. Эхнийх нь мэдээж Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа. Тvvнийг “Шинэ төмөр зам” төсөлтэй холбогдуулан, гэртээ амарч байхад нь баривчилсан гэх.
Дараагийнх нь Эрvvл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба. Тvvнийг ажлаа хийж суухад нь албан өрөөнөөс нь баривчилсан. Тvvнд Эрvvгийн хуулийн Тусгай ангийн 268 дугаар зvйлд зааснаар сэжигтнээр татан эрvvгийн хэрэг vvсгэсэн гэх мэдээлэл бий. Хамгийн хачирхалтай нь Г.Шийлэгдамба ажлын байрандаа бусдаас 500 орчим сая төгрөгийн авлига авч байхад баривчилсан гэх мэдээлэл байлаа.
Хэн, хэн нь их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх. Эдийн засаг хямраад энгийн иргэд нь хоосон хонох шахам байхад улстөрийн нөлөөллөөр дарга болоод хувьдаа мөнгө хумсална гэдэг байж боломгvй зvйл хэмээн иргэд бухимдана.
Тэдний баривчилгааг гардан vйлдсэнээрээ одоогийн байдлаар хууль, хяналтын байгууллагынхан л адлагдаж байгаа ч цаг хугацааны явцад vнэн, мөн нь тогтоогдох нь гарцаагvй биз. Юутай ч аливаа гомдол мэдээллийн дагуу шалгах нь хууль, хяналтын байгуллагынханы хvлээсэн vvрэг.
Олны танил болж, төрийн өндөр болон, улстөрийн албан тушаал хашиж байгаа эрхмvvдийн баривчилгаа л ийн бусдын анхаарлыг татаж байгаа. Тvvнээс цаад утгаараа бол өдөрт хэдэн баривчилгааны цаана хичнээн хvн буруутан, бас цагаатгагдаж байгааг хэн ч мэдэхгvй бас бусдад хамаагvй.
Гэхдээ энд нэг зvйл олны анхаарлыг ихэд татаж байгаа. Учир нь Г.Шийлэгдамбыг урьд нь хээл, хахууль авч байсан. Энэ нь удаа дараагийн vйлдлvvдээр баталгаажиж, тvvний араас 10 гаруй хvн шалгагдаж эхэлсэн гэж байгаа. Тэр ч байтугай тvvнийг Байгаль орчны дэд сайд байх vедээ ч Зайсан орчмын газраас багагvй ашиг хvртсэн гэх юм билээ.
Хардлага, таамаглалыг бол ямар ч хэлбэрээр бий болгож болох юм.
Тухайлбал, хамгийн сvvлд баригдсан Эрvvл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын хувьд тэрбээр яамны өрөөндөө ажлаа хийж байсан гэдэг. Эхлээд Г.Шийлэгдамбыг өрөөндөө авлига авч байхад нь баривчилсан гэж байсан. Харин дараа нь өрөөндөө хадгалж байсан 500 сая төгрөгтэй нь холбон тайлбарлаж байна. Угтаа бол мань сайд өнгөрөгч баасан гарагт болох “Ерөнхий сайдын цаг” уулзалтын vеэр Эрvvл мэнд спортын яамны шилэн дансны хөтлөлтийн талаар мэдээлэл өгөх vvрэгтэйгээр ажлаа хийж байсан гэж эх сурвалжуудын мэдээлэл ч байдаг.
Юутай ч тvvний гэм буруутайг зөвхөн хууль, хяналтын байгууллагынхан л тогтооно. Харин дээрх баривчилгаануудын хувьд улстөрийн албан тушаалыг урвуугаар ашиглаж байгаа нь эцэстээ “дээлээ нөмрөхөд” хvргэнэ гэдгийг илтэд харууллаа.
Тvvнчлэн аливаа тендер, сонгон шалгаруулалтад “эзэн суух”-ын тулд тухайн vйл ажиллагаанд зарцуулах мөнгөн дvнгийн 10 хувийг хэн нэгэн даргад урамшуулал хэлбэрээр өгдөг бичигдээгvй хууль бий. Тэгвэл томоохон албан тушаал хашигч хоёр ч хvнийг баривчилсан нь дээрх бичигдээгvй хууль амьдралд хэрэгжих боломжгvй болж, хахууль өгсөн, авсан хэнбугай нь “аавын хаалга” татна гэдгийг анхааруулсан явдал боллоо.
Ардчилсан нийгэм, хvний эрх ярьдаг хvмvvс “Шударга vнэний төлөө тэмцэнэ” гэж зарлан тунхагладаг. Гэтэл Г.Шийлэгдамбын хувьд өмгөөлөгчөөрөө дамжуулсан захидалдаа “АТГ-ын байцаагчид надад эрvvгийн тусгай ангиар хэрэг vvсгэж, бусдаас ихээхэн хэмжээний мөнгө авсан мэтээр тулган байцаасан. Тухайн vед миний албан өрөөндөө хувийн зорилгоор өөрийн олон жилийн танил нөхрөөс зээлсэн мөнгийг хадгалж байсан. Vvнийг хувийнхаа хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөж байсан юм. Би ямар нэг гэмт хэрэг хийгээгvй, төрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж энэ мөнгийг олоогvй. Тиймээс би энэ мөнгийг АТГ-ын байцаагчид vзvvлсэн. Харин АТГ-аас надад эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж, хууль бусаар олсон мөнгө эсэхийг тогтоох нь зvйтэй гэдэг хэрэг vvсгээд ажиллаж байна.
Монгол Улсын эрvvл мэндийн салбарт өдөр шөнөгvй ажилладаг олон мянган эмч сувилагч нарынхаа нэр хvндийг сэвтээхгvйг хичээж байна. Дээр нь шалгаж байгаа vйл явц улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж багагvй хугацаа авах байдал vvсээд байгаа. Монгол Улсын сайд хvн өрөөндөө мөнгө хадгалж байсан нь зарим хэсэгт эргэлзээ төрvvлж байна. Цаашлаад Засгийн газрын тогтворгvй нөхцөл vvсгэж болзошгvй учраас өөрийн хvсэлтээр Засгийн газрын гишvvн, ЭМС-ын сайдын vvрэгт ажлаас чөлөөлж өгөх хvсэлтээ гаргаж байгааг хvлээж авна уу. Эрvvл мэнд, спортын салбарт намайг урьж ажиллуулсан МАХН-МVАН-ын “Шударга ёс”эвсэл, УИХ, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт талархлаа. Энэ хэрэг Монгол Улсын шvvхээр цагаатна гэдэгт итгэлтэй байгаа. Vvний дараагаар та бvхэнтэй нэр цэвэр, нvvр бардам уулзах болно” гэж бичсэн байв.
Энэ нь цаад утгаараа албан тушаалдаа vлдэх гэхээсээ илvv араасаа олон хvн чирэх вий гэдэг айдсыг агуулж байх магадлалтай ажээ. Юутай ч албан тушаалтнуудын хувьд төрд хоёргvй сэтгэлээр ажиллах гэдгийг умартан хувьдаа болон намдаа ашигтайгаар ажиллахын тулд авдаг авлигыг таслан зогсооход дээрх баривчилгаанууд чамгvй нэмэр боллоо хэмээн олон нийтэд vзэж байна. Тэгэхээр тун удахгvй тендер шударгаар явагдаж, хувь хvртдэг эрхмvvд vгvй болж, бизнес эрхлэгчдийн нураа тэнийх нь гарцаагvй бололтой.
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Бондын мөнгөөр Зам тавьсан гарууд ч өнгөрч дээ!!! ШУДРАГА ЁС гэдэг бол аль намынх нь хамаагүй ХУУЛИЙН ДАГУУ Л алаг үзэхгүй байхыг ХЭЛНЭ байх тээ???