Цасанд боогдсон иргэд эсэн мэнд ирлээ

http://times.mn/uploads/django-summernote/2015-11-09/5e0d7f1f-e997-485b-a158-07174af9aebe.jpg

БНХАУ-д их хэмжээний цас орж, хурдны зам хаагдсаны улмаас Бээжин-Эрээний чиглэлд автобусаар зорчиж явсан монголын 180 гаруй иргэн Жин-Тэй хэмээх жижиг тосгоны ойролцоо цасанд боогдож, гурван хоног саатсан билээ.

Хурдны замыг буцаан нээх чиглэлээр хятадын талаас шуурхай ажилласны дүнд өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 7-ны өдрийн 14:00 цагийн орчимд буцаан нээжээ. Ингээд Бээжин-Эрээний чиглэлд зорчиж явсан монгол иргэд эх орондоо эсэн мэнд өнөөдөр иржээ.


URL:

Сэтгэгдэл бичих