Арго багш “хүн шувуу” болов
Арго багш чихрийн шижин өвчний улмаас баруун хөлөө тайруулаад байсан билээ. Тэгвэл тэрбээр хиймэл хөл хийлгэж, хөгжилтэй зургаа цахим хуудсандаа байрлуулж, дээрх зурагт нэр өгөх уралдааныг ч цахим найзуудынхаа дунд зарласан байна. Түүний зурагт нэгэн найз нь “Хүн шувуу” хэмээн нэр өгсөн нь ихэд таалагдсан аж. Ийнхүү зурагт нь өгсөн найздаа тэрбээр өөрийн англи, герман, франц, итали, испани, япон, солонгос, хятад хэлний номнуудаа гарын үсгийн хамт бэлэглэнэ хэмээн амласан бөгөөд дараа дараагийн гэнэтийн бэлгэнд бэлтгэлтэй байхыг ч цахим найзууддаа захиад амжжээ.
Н.ЗАЯА
Эх сурвалж http://www.info.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хөөрхийдөө.