Хүүхдүүд үдийн хоолноос хордсон шалтгаан тодорхой болов


“Хүрээ”, “Олонлог”, Олон улсын “И-Эс-Эм” /хуучнаар Эрэл/ сургуулийн хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн хоолны хордлого, хордлогот халдварын шалтгаан, эх уурхайг тогтоох, голомтыг таслан зогсоох зорилгоор НМХГ-аас ХӨСҮТ-тэй хамтран тандалт судалгаа, хяналт шалгалтыг хийж ажиллажээ.

2015 оны 04 сард “Хүрээ” сургуульд бүртгэгдсэн хоолны хордлогын үед 1-5 ангийн 160 сурагч, 9 багшид тандалт судалгаа явуулахад 72 буюу 69 сурагч, 3 багшид, Олон улсын “И-Эс-Эм” бүрэн дунд сургуулийн 105 хүн буюу 98 сурагч, 7 ажилтан хамрагдсанаас 47 хүүхдэд, “Олонлог” бүрэн дунд сургуульд бүртгэгдсэн хоолны хордлогын үед тандалт судалгаанд хамрагдсан 1-5 ангийн 352 сурагчаас 167 сурагчид эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна.

Шинжилгээний дүнгээс харахад, “Хүрээ” сургуулийн цайны газарт хийсэн хөц будаатай шөлөнд bacilluis cereus, “И-Эс-Эм” бүрэн дунд сургуулиас авсан хоолны дээжийн 4 буюу 57% нь, “Олонлог” сургуулаас авсан хоолны дээжний 4 буюу 50%-д нь ББЕТ, колиформ 1х102-5.6х102, колиформ <10-4.8х102, энэ сарын 12-ны хүүхдийн хоолны дээж /төмсний хучмал/-д 25 гр-д Enterbacter cloacae, луувангийн хачир, 2015.10.13-ны агшаасан будаанд Klebsiella oxytoca, klebsiella pneumonia зэрэг гэдэсний эмгэг төрөгч нян илэрсэн нь “Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ” стандартын шаардлагыг хангаагүй байна.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих