Ж.Гантөгс Риогийн зуны Олимпийн наадмын арав дахь эрхийг авлаа

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон зуны Олимпийн их наадам дөрвөн жилд нэг удаа болдог. Энэхүү дүрмийн дагуу ирэх жил Бразилийн Рио де Жанейро хотод ХХХI дэх зуны Олимп болно. Дээрх наадам оролцох баг тамирчдын сонгон шалгаруулалт үргэлжилж байна.

Энэ сарын 1-нээс 8-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотод байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болоход манай улс долоон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэднээс ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль хүртэж, Олимпийн их наадамд оролцох эрхээ авлаа.

Ж.Гантөгс хувийн шигшээ харваанд Энэхтэгийн тамирчин Р.Банержеетэй өрсөлдөнч 6:0-ээр ялагдсан. Тэрээр урьдчилсан харваанд 699 оноо авч, Олимпийн наадамд оролцох бозлыг хангаад байлаа.

Байт харвааны тамирчид өмнө нь “Мюнхен 1972”, “Монреал 1976”, “Москва 1980”, “Сөүл 1988”, “Барселона 1992”, “Атланта 1996”, “Лондон 2012” зэрэг зуны Олимпийн наадамд оролцож байсан. Харин “Рио де Жанейро 2016”-д оролцох нийт арван эрхийг тамирчид маань аваад байна. Тодруулбал чөлөөт бөхийн төрөлд 6, буудлагын төрөлд 3, байт харвааны төрөлд 1 эрхтэй байгаа аж.

2016 оны Олимпийн наадам хүртэл чөлөөтийнхөн эрхээ нэмэх боломжтой бол жүдо, бокс, хөнгөн атлетик зэрэг төрөлд манай тамирчид эрх авах юм.

Г.Төмөр


URL:

Сэтгэгдэл бичих