Муураа угаалгын машинд угаажээ


Нэгэн муур гэрээсээ гарч яваад хөрш эмэгтэйн гэрт орж, угаалгын машинд нь хэвтжээ. Юу ч анзаараагүй хөрш эмэгтэй машин дотроо цагаан хэрэглэлээ хийгээд 40 хэмийн халуунд угаалга үйлдэх товчлуур дээр дарсан гэнэ. Хагас цагийн дараа тэрбээр угаалгын машин дотроос гарах сонин янзын дууг сонсчээ. Хэн нэгэн машин дотор ханыг нь самардаж байсан аж. Эмэгтэй хаалгыг нээнгүүт машин дотроос шалба норсон муур гарч ирсэн байна. Түүний биеийн байдлыг эмэгтэй согтуурсан хүнийхтэй адилтгажээ.

Хөрш эмэгтэй муурыг тэвэрч аваад эзэд рүү нь гүйсэн гэнэ. Цаадуул нь муураа таниад эмч дууджээ. Тариа хийлгэж, тосон түрхлэг түрхүүлсэн Орион муур маргааш өдөр нь сэхэл авсан байна. Азаар түүний сонсгол, хараа зэрэг нь хохирол амсаагүй аж. Угаалгын бодис нүд рүү нь орсон учраас муур нүдээ ойр ойрхон анивчих болжээ. Мөн угаалгах үеэр сүүл нь хугарчээ.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих