Брайант “Лэйкерс”-ыг орхихгүй

“Лос-Анжелес Лэйкерс” багийн хамгаалагч Кобе Брайант “Брүүклин Нэтс” багтай хийсэн тоглолтын дараа зодгоо тайлтлаа Калифорни мужийн багт тоглоно гэдгээ мэдэгджээ.

Түүний баг улирлын анхны ялалтаа байгуулсан юм. Брайант 18 оноо авч, самбараас гурван удаа бөмбөг шүүрч, амжилттай дамжуулалт гурвыг өгчээ.

“Үүнийг би олон удаа хэлсэн. Би энэ багтайгаа үргэлжид хамтдаа байх болно. Юу ч болсон гэлээ хаашаа ч явахгүй. Тийм зүйл болохгүй. Миний судсаар энэ багийн өнгөтэй цус гүйж буй. Юу ч өөрчлөгдөхгүй” хэмээн Брайант ярив.


URL:

Сэтгэгдэл бичих