Дахиад л өр тавих нь
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөд хөршид ажлын айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Тодруулбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 11 дүгээр сарын 9-11-нд БНХАУ-д төрийн айлчлал хийхээр өнөөдөр өмнөд хөршийг зорьсон юм. Энэ үеэр талууд албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар бараалхах аж.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр дээрх айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Экспорт, импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Түүгээр Эгийн гол цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх аж. Ийнхүү төрийн тэргүүн дахин өр тавихаар өмнөд хөршийг зорьсон нь энэ. Сангийн яамны шилэн дансад дурдсанаар, 2015 оны гуравдугаар улирлын байдлаар Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 10.1 их наяд, дотоод 3.7 их наяд төгрөг байна. Тэгвэл төрийн тэргүүний айлчлал дээрх 10.1 их наяд төгрөгөн дээр нэмэгдэх нь тодорхой.
Хоёр сарын өмнө буюу өнгөрсөн есдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчлаад ирсэн билээ. Ийнхүү тэрбээр хоёр сарын дараа дахин өмнөд хөршийг зорьж бадар барихаар явжээ.
Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хаха Угаасаа АРДЧИЛАЛ гэдэш зүйл чинь ӨР юм биш үү!!!