БИД ХАМТДАА кино бүтээлүүдийг хамтдаа үзэцгээе !

Монгол Ардын Намаас зохион байгуулсан “ Бид Хамтдаа ” үндэсний форумд зориулагдан зохиогдсон “Бид Хамтдаа” богино хэмжээний кино уралдаанд 65 баг бүртгүүлж үүнээс 49 баг сугалаанд оролцож 25 баг бүтээлээ ирүүлсэн байна.  96 цагийн хугацаанд бүтээгдсэн эдгээр бүтээлүүд нийгмийн сэдвүүдийг хөндөж, ард түмэн, үзэгчиддээ болохгүй байгаа асуудлыг дэлгэн харуулж, түүнийг хэрхэн хамтдаа шийдвэрлэж болох тухай, итгэл тэмүүэл, урам зориг өгөх нь уралдааны гол зорилго гэж уралдааны комиссынхон яриж байна.

 2015 оны 11-р сарын 10-нд /мягмар гараг/ 10:00 цагаас Тусгаар Тогтнолын Ордоны 800-гийн зааланд үзэгч, уран бүтээлчиддээ уралдаанд оролцсон бүтээлүүдийг нээлттэй үзүүлж , 8 номинаци, 3 тэргүүн байрны шагналуудыг гардуулах юм байна. Шүүгчдийн бүрэлдхүүний хувьд Монголын шилдэг сэтгүүлч, шилдэг найруулагч нар багтсан байна.

 Улс төрийн нам уран бүтээлчидтэйгээ хамтарч салбар салбарын тулгамдсан асуудлууд, шийдлүүдийг харуулсан бүтээлүүдээрээ кино урлагийн хэлээр үзэгч, ард түмэндээ харуулхыг зорисон уралдааны хувьд “Бид Хамтдаа” богино хэмжээний кино уралдаан анхных нь бол


URL:

Сэтгэгдэл бичих