ОХУ: Онгоцонд бөмбөг дэлбэрсэн гэх таамаг “90%-н магадлалтай”
Синайн хойгт осолдсон Оросын А321 онгоцны ослыг мөрдөн шалгаж буй мөрдөх багийнхний үзэж буйгаар онгоц тэсрэх бөмбөгний улмаас осолдсон байх магадлал 90%-тай байна гэж үзэж байгаа аж.
Энэ тухай мөрдөх багийн нэрээ нууцлахыг хүссэн шинжээч Ройтерс агентлагт өгсөн мэдээлэлд онгоцны дуу хураагчинд бичигдэж үлдсэн бичлэгээс сонсоход маш хүчтэй тэсрэх дэлбэрэх чимээ гарсан, яг л бөмбөг дэлбэрч буй мэт чимээ сонсогдсон гэсэн юм.
Түүний таамагтай багийн бусад гишүүд санал нийлж байгаа боловч энэ тухай олонд хараахан мэдэгдээгүй байгаа аж.
Бямба гарагт багийн ахлах мөрдөн байцаагч Аяман Аль Мукаддам мэдэгдэл хийхдээ онгоц агаарт үл мэдэгдэх шалтгаанаар эвдэрч, газар хүчтэй унах үед тухайн тэсэрч дэлбэрч буй мэт хүчтэй чимээ гарсан гэж тайлбарласан боловч ослын шалтгааныг хэлээгүй байна.
Өрнөдийнхөн онгоцны ослын шалтгааныг тэсрэх бөмбөг байсан гэж үзэж байгаа бол Египт болон ОХУ-н зүгээс ослын шалтгааныг олтол ямар нэгэн мэдэгдэл хийхгүй байхыг эрхэмлэж байгаа юм.
И.МӨНХЦЭНГЭЛ
URL: