П.Бүрэнтөгс түрүү бөхийн бай шагналаа “Цензургүй яриа-Хавдрын эсрэг” аянд хандивлалаа
Увс нутгаас төрсөн улсын цолтой бөхчүүдийн алдрыг хүндэтгэх ээлжит барилдааны 2015-2016 оны нээлт, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Монгол улс, ЗХУ-ын гавьяат тамирчин, Дэлхийн зуун жилийн бөхийн од, XX зууны манлай шилдэг бөх, Монгол бөх, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор, Дархан аварга ХОРЛООГИЙН БАЯНМӨНХ-ийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан энэ амралтын өдөр буюу Бямба гарагт болж өндөрлөлөө.
Тус барилдааны түрүү бөх МОНГОЛ УЛСЫН АРСЛАН ПҮРЭВИЙН БҮРЭНТӨГС түрүү бөхийн бай шагналаа ЦЕНЗУРГҮЙ ЯРИА-ХАВДРЫН ЭСРЭГ аянд хандивлажээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төвөөс 5 дахь жилдээ хэрэгүүлж, 21 аймгийн 90,000 гаруй иргэнд үнэ төлбөргүй хавдрын оношлогоо эмчилгээ хийгээд байгаа “Хавдрын эсрэг үндэсний аян” 2015 оны 7-р сард Увс аймагт ажиллах үеэр Бүрэнтөгс арслангийн ээж хавдрын эрт шатанд оношлогдсон байна.
Иймээс “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы эрт оношлогооны үр дүнд ээжийгээ аюулт өвчнөөс аварч чадсан ХСҮТ-ийн бурхан эмч нар, ХААН Банкны санхүүжилтэд таралхан, өөрийн бай шагналаа ХСҮТ-ийн үйл ажиллагаанд зориулахаар хандивласан байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.