Швейцарийн мисс тодорлоо
Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп хэмээн нэрлэгддэг “Дэлхийн мисс-2016” наадмын урьдчилсан шатны шалгаруулалт болох улс тус бүрийн миссийг тодруулах наадам зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулсаар байна.Тэгвэл энэ сарын 7-ны өдөр “Дэлхийн мисс”-д Швейцарийг төлөөлөн оролцох мисс тодорчээ. Тус улсын хойд этгээдийн Базель хотын мюзикл театрт “Швейцарийн мисс-2015” наадмын эцсийн шатны шалгаруулалт болсон байна.
Улмаар энэ оны миссийн титмийг эдүгээ 22 настай Лауриане Саллин хүртжээ. Өмнө нь гоо бүсгүйн тэмцээнд оролцож байсан туршлагагүй Л.Саллин бүсгүй анх удаагаа томоохон тэмцээнд оролцож, ийнхүү Швейцарийн гоо бүсгүй болсон байна.
Б.Даваа
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: