Би цэцэг болон ургамаар байна уруул дээр чинь…

Би цэцэг болон ургамаар байна уруул дээр чинь,.. өдөржин чамаар үнсүүлж өөрөөр чинь тордуулахыг хүснэ

Би навч болон ганхмаар байна сормуусан дунд чинь,…насаараа тэнд чамайг ширтэж нулимсийг чинь арчин аргадахсан

Би өтгөн саглагар мод болоод өмнө чинь найгахсан, үр жимсээ аманд чинь бариад үнэр амтаа мэдрүүлэхсэн

Би чиний цэцэг болохсон, биерээ тэгээд уруул чинь байхсан…

Зүрхэнд чинь гэрэлтэх нар баймаар байна,…зүгээр л чиний дотроос мандахсан
Зүрхэн хэлбэртэй цаг болоод зүүгдэхсэн чиний гараас, зүүгдчихээд тольдож зүг чигийг чинь заахсан

Хацар мэнгэ, хамар нүд аль нь ч яах вэ дээ, хамтдаа л байвал сайхансан, хаалга цонх, хөнжил даавуу болсон ч гомдохгүй хажууд чинь л үлдвэл жаргал минь тэр…

Чилийсэн гунигтай цаг хугацааг чинийхээ л дэргэд өнгөрөөхсөн,…зангиа, цамц энгэрийн товч чинь болоод өдөржин чамтай зугаалахсан…

Бодлоос чинь салдаггүй гүнж чинь байя, бороотой цастайд шүхэр чинь болъё
Болзоонд намайг урин дуудаач хонгорхон минь, богинхон даашинзаараа цэцэг урлаад буйдхан тэр ойн цоорхойд бушуу түргэн нисэж хүрье би чинь…

…………………..KH.Dulamsuren………………


URL:

Сэтгэгдэл бичих