Ардчилсан намын МАД буюу МАХН

http://www.bolod.mn/Upload/news/4c2udeth23imd8c6gslm4d691v_copy.jpg

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд гэдийхээрээ гэдийж байсан МАХН өнөөдөр шалдаа буужээ. Арга ч үгүй биз нэг засагт эрх барьж байгаа анд нөхөд нь ар нуруу руу хутга шаачихсан юм чинь.

Өршөөлийн хууль бол өнөөгийн улстөрчдийн тарыг таниулсан хууль боллоо гэж харах хүмүүс ч цөөнгүй байгаа. Намынхаа дарга Н.Энхбаяр улстөрийн тогоонд эргэж орох боломж, мөн ирэх сонгуулийн ДАЛАН ЗУРГААГИЙН НЭГ хэмээн томоохон тооцоотой байсан. Тиймдээ ч засагт АН-тай хүч хавсран өөрийн байр суурийг бэхжүүлэх боломж “ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ”-ийг батлуулж чадсан.

“Гай газар дороос Элбэгээ төр дотроос” гэгч болж өршөөлийн хуулинд хэсэгчлэн хориг тавьсан нь МАХН-ны дарга Н.Энхбаярт нилээдгүй ацан шалаа болсон ч намын нөхдийн байр суурийг хатуу байлгаж өршөөлийг хэвээр нь батлуулах гэсэн оролдлого нь бүтэлгүйтлээ.

Энэ үйл явдлаас улбаалан монголын төрд МАХН, МАН-тай хамтрахаар гар хөлөө барилцан хайрын романс үүсгээд амжлаа. Үүнд АН-ынхан бухимдсан уу, ямартаа ч дээрээс шидсэн чулуу МАХН-ны гишүүн Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг онож түүнийг “аавын хаалгыг татуулчихлаа”. Энэ талаар амтай бүхэн л ярьж өөр өөрийнхөөрөө таамаг дэвшүүлж, ганхсан ЗАСГИЙН ГАЗАР, хөлөө жийлцсэн НАМ БҮЛЭГЛЭЛҮҮД, үйлмсэн ТӨРИЙНХЭН-ий үйл хөдлөл бүхнийг ажигласаар…

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих