Мьянмарт сонгууль боллоо

11-9-6_700x700

Мьянмар улсад бүх нийтийн сонгуулийн санал авах хэсгүүд нээгдээд байна. Улс орны эрх мэдэл иргэний Засгийн газарт шилжсэнээс хойш хоёр дахь удаагийн сонгууль болж байгаа юм.

Гол өрсөлдөгчөөр Ардчиллын төлөөх үндэсний нэгдэл намын тэргүүн Аун Сан Су Чи болон эрх баригч Эв нэгдэл, хөгжлийн намын төлөөлөгчид нэрлэгдэж байна.

Тус улсын хуулиар, Нобелийн энх тайвны шагналт Су Чи нэр дэвшигчийн хувиар сонгуульд оролцох боломжгүй ажээ. Түүний өөд болсон нөхөр, хоёр хүүхэд нь Их Британийн иргэншилтэй тул ийнхүү хориглосон байна. Сонгууль болохоос хэд хоногийн өмнө Мьянмарын Засгийн газар босогчидтой гал зогсоох гэрээ байгуулсан юм.

Н.Мөнхжин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих