Ерөнхийлөгч урд хөршийг зорилоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр БНХАУ-ыг зорилоо. Тэрбээр БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар өнөөдрөөс 11-ний өдрvvдэд тус улсад төрийн айлчлал хийх юм.
Айлчлалын vеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бvх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар бараалхах ажээ.
Өмнө нь буюу 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байсан билээ. Айлчлалын vеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийж, УИХ-ын дарга З.Энхболд, тухайн vеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай тус тус уулзсан.
Мөн талууд хоёр улсын харилцааны өндөр тvвшинд хөгжиж буй таатай vндэс суурь болон бодит шаардлагад vндэслэн, мөнхөд итгэлтэй, хариуцлагатай сайн хөрш, сайн тvнш, сайн анд байхын тулд Монгол, Хятадын стратегийн тvншлэлийн харилцааны тvвшинг дээшлvvлэн иж бvрэн стратегийн тvншлэлийн харилцаа тогтоохоор санал нэгтэйгээр тохиролцож, бусад олон чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжvvлэхээр болсон билээ.
URL: