Ч.Ганбатыг интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

Б.Батзаяагийн хэрэгт сэжигтнээр татагдаад буй “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болжээ. “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нь гадаадад гарсан учраас Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Түүнийг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа аж.

Сануулахад Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон “Samsung CT” corporatian компанийн удирдлагуудыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүү үүсгэн саатуулаад байгаа юм.

Г.Лхагваа

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих