Залуу эрдэмтэн судлаачид чуулна

“Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” Монголын залуу эрдэмтэн, судлаачдын үндэсний V чуулган энэ сарын 11-нд Төрийн ордонд болно.

Энэхүү чуулганыг Монголын залуу эрдэмтдийн холбооноос санаачлан дөрвөн жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаад БСШУЯ, АҮЯ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, ШУА, МҮХАҮТ хамтран зохион байгуулах юм. Ивээн тэтгэгч байгууллагаар “Монос”, “Монхимо” компани оролцжээ.

Энэ үеэр гурван салбар хуралдааныг зохион байгуулж түүнээс гарсан зөвлөмжийн хэрэгжилтэд анхаарч ажиллах ажлын хэсэг байгуулах аж. Чуулганд 500 гаруй зочид төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.

Ж.Болор


URL:

Сэтгэгдэл бичих