Согтуу Адель жиргэх хориотой!


Менежерүүд нь түүнд твиттер дэх хуудсаа ашиглахыг нь хориглосон гэдгийг дуучин Адель нотлон өгүүлэв. Адель согтуу үедээ тэнд хэд хэдэн пост тавьчихсан аж. Энэ талаар Адель ингэж ярьжээ.

“Би одоо уухаа больсон. Твиттер дөнгөж гарч ирж байхад би согтуудаа элий балай юм биччихдэг байсан. Заримдаа хэтрүүлдэг байсан шүү. Тиймээс миний менежментийн баг бүх жиргээг маань шалгадаг хоёр хүнийг хөлсөлж авсан” гэж дуучин бүсгүй өгүүлэв. Адель урьдын адил жиргээгээ өөрөө хийж байгаа ч нарийн шалгуулсны эцэст тэдгээрийгээ тавиулдаг болжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих