Майли Сайрус “ямааны гурав” болжээ
Дуучин Майли Сайрусын шинэ зураг интернэтэд шуугиан тарилаа. Ялангуяа дуучны фанатууд чин сэтгэлээсээ түүний эрүүл мэндэд санаа зовж эхэлсэн байна. Та нар энэ зургийг хар даа, тэр гар сарвуу, гэдэс энэ тэрийг нь.
Тураалдаа хүрсэн юм шиг. Дээхэн үед манайд малын махыг борлуулахдаа дугаарлаж байснаар үнэлбэл ёстой “ямааны гурав”. Эсвэл ямар нэг өвчин тусаад ийм болчихсон юм болов уу гэж Майли Сайрусын шүтэн бишрэгчид нь бие биеэсээ асууж лавласаар.
“Яг л араг яс шиг”, “Өвдөж шаналсан хүн шиг” гэж дуучны фанатууд түгшиж эхэлжээ. Харин Майли Сайрус өөртөө их сэтгэл хангалуун байна. “Ногоон хэл! Сайхан өглөөний шинж тэмдэг” гэж Майли энэ зургийнхаа доор тайлбар бичжээ.
URL: