950 мянган еврогоо устгав
85 настай австри эмгэн үхэхийнхээ өмнө өөрийн бүх хамаатан саднуудыг өв хөрөнгөгүй болгож орхижээ. Энэ эмгэн тэдэнд гэрээслэн үлдээсэн байсан 950 мянган еврогоо жижиглэж хайчилсан байна. Нэрийг нь нууцалж буй энэ эмэгтэй өнгөрөгч долоо хоногт Доод Австри дахь өндөр настнуудын асрамжийн газар нүд аньжээ. Жижиглэж хэрчсэн мөнгөн дэвсгэртүүдийг түүний орон дээрээс олсон аж.Болсон үйл явдалд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэдгийг прокурор хэлсэн байна. Учир нь, энэ их мөнгийг тэдгээрийн хууль ёсны эзэн устгажээ. Ингээд өв залгамжлахаар алгаа үрж суусан нөхдүүд хоосон хоцров.
Гэтэл Австрийн Үндэсний банк гэмтээсэн мөнгөн дэвсгэртүүдийг шинээр сольж өгөхөд бэлэн байгаа гэдгээ мэдэгджээ. “Хэрвээ өв залгамжлагчид мөнгөний хэлтэрхийнүүдийг олоод тэдгээр нь үнэхээр л жинхэнэ мөнгө гэдгийг нотлож чадах юм бол бид ямар ч асуудалгүй тэдгээрийг сольж өгөх болно” хэмээн төв банкны төлөөлөгч хэлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: