40+ насныханд зориулсан нүд будалтын зөвлөгөө

Та мэдэх үү ? Нүд маань бидний нуух гэж оролдсон олон зүйлийг илчлэх чадвартай дэндүү шударга толь гэдгийг?

Ам нээгээгүй байсан ч алаг нүд маань бидний сэтгэл догдолсон эсвэл гундсан эсэхийг шууд хэлж чадна. Түүнээс гадна хоёр нүд маань биднийг хорин хэдтэй биш дөч шүргэж яваа гэдгийг ч амархаан харуулчихдаг Тиймээс 35 гэсэн тоог өнгөрмөгцөө бид нүднийхээ насжилтанд анхаарах хэрэгтэй. Зовхины арчилгааны талаар чи сайн мэдэх учраас энэ удаад насыг чинь залуужуулах будалтыг онцолж байна.

1. Өө дарагчийг хоёр зорилгоор ашигла
Нас явах тусам биеийн маань ус хадгалах чадвар сулардаг учраас нүдний доогуур хар хүрээ татах нь улам олширдог. Тиймээс биеийн өнгөтэй бус, шар өнгийн туяатай, өнгө засах зориулалттай өө дарагчийг аваарай. Шар өө дарагч нь гэрэлтүүлэгч, мөн өө дарагчийн үүргийг давхар гүйцэтгэх болно.

2. Дулаахан өнгийг сонго
Саарал, хар өнгийн будалтууд нүдийг чинь улам л ядрангуй, хөгшин болгож харагдуулна. Тиймээс дулаахан, натураль өнгийг сонгож нүдээ “сайхан унтаж амарсан” мэт сэргэг харагдуулаарай. Цайвар арьстай бүсгүйчүүд ваниллин, зөөлөн моканы өнгөтэй суурь өнгийг сонгож, харин бараан арьстай бүсгүйчүүд тоорын улбар, алтлаг шаргал зэрэг өнгөөр будалтаа хийвэл залуухан харагдана.

3. Праймерыг тогтмол хэрэглэ
Нүдэндээ аль болох цөөн тооны бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв ч будалтандаа бэлтгэх шатыг энэ насанд хэзээ ч алгасаж болохгүй. Праймер зовхины арьсыг жигдэлж, өнгийг нь засах учраас будсаны дараа залуу харагдахад тусална.

4. Матте өнгийг сонго
Үрчлээтсэн арьсан дээр гялалзуулагч түрхвэл асуудал дээр чинь “гэрэл тусгаж” улам тод харагдуулах болно. Харин матте бүтэцтэй будаг нь өнгөц жижиг үрчлээсүүдийг далдалж өгдөг.


URL:

Сэтгэгдэл бичих