Жүжигчин Амраа “Бодлын хулгайч”-тайгаа “Asian World Film Festival”-д цахиур хагалж явна

Монголын киноны урлагийг шинэ түвшинд аваачсан бүтээл хэмээн зүй ёсоор үнэлэгддэг “Бодлын Хулгайч” кино Лос-Анжелес хотноо зохион байгуулагдаж буй “Asian World Film Festival”-д Монгол улсаа төлөөлөн оролцож байна.

Хэдийгээр тус кино 2012 онд дэлгэцнээ гарч байсан ч фестивалийн зохион байгуулагчдын зүгээс чанартай, даацтай бүтээл болсоныг онцолж, Азийн улсуудаас ердөө гуравхан киног урилгаар оролцуулж буйн нэг нь “Бодлын хулгайч” кино боллоо.

Тус кино фестивальд “Бодлын хулгайч” киноны продюсер, жүжигчин Б. Амарсайхан уригдаж, нээлтийн улаан хивсны ёслолд оролцлоо.


URL:

Сэтгэгдэл бичих