Курдуудад автономит эрх олгохгүй
Исламын улс бүлэглэлиин эсрэг олон улсын эвсэл байгуулагдахад Туркийн засаг захиргааны байр суурь саад болж байна. Сири болон Иракийн армийн цохилтын үр дүнд дээрх бүлэглэлийн дайчид ухарсаар.
Эдгээр улсуудын нутаг дэвсгэр дээрх цөөнгүй суурин газруудыг зэвсэгт дайчдаас чөлөөллөө. Ялангуяа Сирид Оросын Агаарын цэргийн хүчний цохилтын ачаар ахиц дэвшил илт мэдрэгдэж байна.
Гэсэн ч XXI зууны эхний аюул занал болсон шашны хэт даврах үзэгдлээс Ойрхи Дорнодын ард түмнүүд ангижрах үйл явцад саад болж буй хүчин зүйлүүд оршсоор. Өрнөдийн орнууд болон арабын зарим улсууд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины “Исламын улс’’ болон бусад террорист бүлэглэл үүдтэй тэмцэх олон улсын өргөн хэмжээний эвсэл байгуулах саналыг хүлээж авахыг хүсэхгүй байна.
Туркийн засаг захиргааны байр суурь бусад орнуудаас арай өөр байна. Учир нь тус улс “Исламын улс”-аас гадна автономит эрхээ хамгаалж буй Сирийн болон Иракийн курдуудтай ч тэмцэх байр суурь барьж байна. Өнгөрсөн 7 хоногт Туркийн Ерөнхийлөгч Реджен Тайип Эрдоган “Рейтер” агентлагт өгсөн ярилцлагадаа Сирийн Курдэд автономит эрх олгохгүйн төлөө боломжтой бүхий л арга хэмжээг авах болно гэж мэдэгдэв.
Тэрээр .АНУ өөрийн холбоотноор тооцож буй Телль-Абъял хотод төвтэй Сирийн курдууд автономит эрх бүхий улс байгуулахыг зогсоохын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно гэж хэлжээ. Шаардлагатай арга хэмжээйүүд дотор цэргййн ажиллагаа ч багтах боломж бий гэсэн байна.
Туркийн Ерөнхийлөгч дээрх мэдэгдлийг хийхээс өмнө Сирийн курдууд Сирийн хойд нутагт Туркийн хилд ойрхон өөрийн шинэ “муж” байгуулах тухай зарлажээ. Телль-Абъял хот хэдэн сарын турш “Исламын улс”-ын талынхны хяналтад оршиж байсан. Одоо тус хот, түүний орчим нутагт курдууд төвлөрч, өөрийн засаг захиргааны
төв гэж зарлаад байгаа. Шинэ “муж’’-ийг Курдын зүүний хүчин “Ардчилсан холбоо” нам санаачлан байгуулжээ. Өнгөрсөн 7 хоногт Туркийн Агаарын цэргийн хүчин курдын ардын өөрийгөө хамгаалах отрядуудын байрлалыг хоёр удаа бөмбөгдлөө. Анкарын мэдээлж буйгаар курдуудыг Ефратаас баруун зүгт ухрааж чадсан аж. Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу хэрэв Сирийн курдууд Ефратад байрлах юм бол туркийн арми довтлох болно гэж мэдэгдэж байжээ.
Гэхдээ Туркийн удирдагчдын цэргийн хүч хэрэглэх мэдэгдлүүдийг зөвхөн яриад өнгөрсөн үйд явдал гэж ойлгож болохгүй юм. Учир нь Парламентын ээлжит бус сонгуультай дээрхи мэдэгдлүүд холбоотои. Зарим судлаачдын дүгнэлтээр ерөнхийлөгчийн харьяалдаг нам энэ удаагийн сонгуулиар олонхийн санал авах боломжгүй гэж үзэж байна. Энэ нь бие дааж Засгийн газраа бүрдүүлэх боломж байхгүй гэсэн үг.
Ерөнхийлөгчийн сөрөг хүчнийхэн Эрдоганы үед туркийн курдууд тогтолцооны хүч болж бэхжсэн гэж буруутгадаг. Зуны сонгуулиар гэхэд курдууд 550 мандатын 80-ыг авсан. Тэдний цаашдын стратегийн зорилт бол тус орны зүүн өмнөд мужид өөрсдийн автономит эрхийг олж авахад чиглэгдэж байна.
Иймд Туркийн талд курдуудтэй тэмцэхийн тулд тусгай албадын хэмжээнд ч гэсэн “Исламын улс”-тай ямар нэг байдлаар харилцаа тогтоох нөхцөл үүсээд байдаг. Дугаар шилжих мөчид өнгөрсөн ням гаригт болсон сонгуулийн дүнгээр одоогийн ерөнхийлөгчийн нам буюу Шударга ёс, Хөгжлийн нам 49,3 хувийь санал авсан мэдээтэй байна.
Эх сурвалж: “Соёмбо” сонин
URL: