Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчээ
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо аравдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар буурч, 31 мянга 526 болсон гэж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс мэдээллээ. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд энэ оны эхний арван сарын байдлаар нийт 98.6 мянган ажилгүй иргэн нэмэгдсэн. Үүний 34.9 мянга нь шинээр бүртгүүлж, 63.6 мянга нь мэдээллээ шинэчилж, идэвхгүй төлөвөөс идэвхтэйд шилжжээ.
Харин идэвхтэй төлөвөөс 104 мянган иргэн хасагдсан байна. Үүнээс 83.1 мянга нь идэвхгүйн улмаас хасагдсан бол 20.9 мянган иргэн нь ажилд зуучлагдан орсон байна. Насны бүлгээр нь үзвэл улсын хэмжээнд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 64 хувийг 15-34 насны иргэд эзэлж байна.
Т.Болормаа
URL: