Буурал үснээс салах орос ардын арга

Үс бууралтана гэдэг байгалийн жам ч ингэж хүлээж авах хүн тун цөөн. Эрт бууралтчихвал бүр ч аймшигтай. Эхлээд түүнэ, сүүлдээ дийлэхээ болиод будганд л найдахаар өөр арга зам олдохгүй. Ингээд үлдсэн бүх амьдралынхаа турш сар болгон үсээ будах яршигтай ажилтай болно доо.

Энэ арга бол Орос ардын аргаар буурал үснээсээ салж чадах шалгарсан арга гэнэ. Энгийн гар доорхи материалаар хийж, богино хугацаанд үр дүнгий нь үзэх энэ арга нь гэрийн нөхцөлд хийж болдогоороо давуу талтай. Энэ арга үсийг тань харлуулаад зогсохгүй тэжээл өгч, өтгөн сайхан ургахад нэмэр болно.

Танд ердөө нэг халбага зөгийн бал, нэг халбага буурцагны тос (касторовое масло), 1 халбага конъяк, 1 ширхэг өндөгний шар хэрэг болно. Бүгдийг нь сайтар хольж хутгаад хуйхандаа түрхэж, 5 минут хиртэй массажлана. Гялгар уутаар ороогоод, малгай өмсөнө. Ингээд 2-3 цаг байлгаад шампуниар угаана.

Долоо хоногт 2 удаа хийнэ. 3-4 удаа энэхүү бигнүүрийг хийсний дараа үр дүн нь харагдаж эхлэх ба ердөө хоёр долоо хоногт л үр дүнгээ үзнэ гэсэн үг шүү дээ. Буурал үс чинь дахиад бараантан харлаж эхлэхийг харах үгээр хэлэхийн аргагүй баяр баясгалан болно.

www.emneleg.mn


URL:

Нэр: bi Огноо: 13 November 2015

Unen uu

Сэтгэгдэл бичих