Цогцос чирсэнээ мэдэлгүй хотын гудамжаар явжээ
ОХУ-ын Мурманскт нэгэн аймшигтай үйл явдал болсон байна. Машины жолооч гудамжаар явж байтал зөрөөд өнгөрөх жолооч нар байнга дохио өгөөд машиных нь доошоо заагаад байж. Жолооч нь гайхаад буугаад хартал машиных нь доор нэгэн цогцос байжээ.
Ингээд хууль хяналтынханд хандахад машиных нь доор нэгэн цогцсыг бэхлэгдсэн байж. Яагаад ийм зүйл болсныг гайхсан жолооч замдаа юу болсныг эргэн санасан байна. Түүнийг явж байхад хоёр машин мөргөлдсөн байна. Хэргийн газраас холдох үед машиныг нь хүн тогших шиг болсон байна. Толиндоо хартал юу ч байгаагүй гэжээ.
Тэгэхээр машин мөргөлдөхөд нэг хохирогч шидэгдэж машиных нь доогуур орсон байх магадлалтай аж. Гэвч жолооч мэдэлгүй цогцсыг чирж 2 км орчим газар явчихсан байжээ.
Б.Санчир
URL: