Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ эхэлнэ
Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй сагсан бөмбөгийн нэрт тамирчин, алдарын танхимын гишүүн Д.Даваахүүгийн нэрэмжит сагсан бөмбөгийн 19 хүртэлх насны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-16-нд спортын төв ордонд болно.
Тус тэмцээнд 1996 оноос хойш төрсөн тамирчид оролцох бөгөөд хот, аймаг, дүүрэг, клуб, их, дээд сургуулийн эрэгтэй 20 баг, эмэгтэй найман баг бүртгэлээ ирүүлжээ.
Тэмцээнд эхний гурван байр эзэлсэн баг тамирчдыг цом болон алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулах юм. Мөн байрлал бүрт “Шилдэг гарааны таван тоглогч”-ыг тодруулж, улмаар тус тэмцээнээс 19 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багийг бүрдүүлж, цаашид тэмцээн уралдаанд оролцуулах зорилготой аж. Тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбооноос шүүн явуулна.
Эх сурвалж: www.assa.mn
URL: