JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалт 2017 онд Улаанбаатарт болно
JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд 120 гаруй орны 5 000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200 мянга гаруй идвэхтэй, 1 сая гаруй дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд залуу удирдагч, ажил хэрэгч хүмүүс, сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
2015 онд Малайз улсын Кота Кинабулу хотод болсон JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтын үеэр 2017 онд энэхүү чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрхийг Монгол Улс авчээ.
Энэ сарын 3-8-ны өдрүүдэд дэлхийн JCI байгууллагын олон улсын хурал Япон Улсын Канзава хотод болж байгаа бөгөөд энэхүү хуралд НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Энхболд оролцож дэлхийн JCI байгуулалгын ерөнхийлөгчид нийслэлийн удирдлагуудын мэндчилгээг, 2017 онд Улаанбаатар хотод орон орны гишүүдийнхээ хамт хүрэлцэн ирэхийг урьсан урилгын хамт гардуулж өглөө.
Улаанбаатар хотод энэхүү олон улсын томоохон хурлыг зохион байгуулснаар JCI байгууллагын 3000-5000 мянган залуучууд хүрэлцэн ирж дунджаар 4.5 сая долларыг монголд зарцуулах тооцоо байгааг аялал жуучлалын салбарынхан онцолж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.
URL: