25 жилийн дараа эх орондоо ирсэн Б.Чингүүнжавын ”гэр бүл”
Энэ эрхэмийг Б.Чингүүнжав гэдэг. Тэрбээр 12 настай хүүхэд байхдаа эх орноо орхин гэр бүлээрээ Герман улсыг зорьжээ. Тус улсад кино найруулагч, сэтгүүлч мэргэжил эзэмшиж, нутгийн бүсгүй Катринтай гэр бүл болсон байна.
Тэд ой гурван сартай болон 4, 7 настай гурван охинтой. Том охиныг нь Гүндэлмаа, дундахыг нь Сүнжима гэдэг бол бага охиндоо Бүжмаа хэмээх нэр хайрлажээ.
Түүний гэр бүл Турк, Кавказ, Гүрж, Иран, Киргиз, ОХУ гээд Торгоны замаар нийт 18 улсаар дамжин улсынхаа нийслэл Улаанбаатар хотод ирсэн байна. Тэд энэхүү урт аяллынхаа дараа дэлхийн хаана ч гэсэн амьдарч болно гэдгийг ойлгосон хэмээн ярьж байлаа.
Б.Чингүүнжав “Одоо эх орондоо сайхан ажиллаж амьдраад мөнгө, гэртэй болно доо. Одоогоор машиндаа амьдарна. Ажиллаж хөдөлмөрлөхөд болох байх аа” хэмээсэн юм.
Эх нутгаа гэж санасан сэтгэл нь дэвтэж байгаа нь их сайхан байна гэж сэтгэлээ уудалж байлаа.
Д.Ана
Эх сурвалж Dorgio.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ene olon jeliin daraa eh orondoo erj baigna uh saihna baina ene mongol zaluu bolno ger buluuhend dene az jargala sain saihniig husej eruue
Ystio demjimeer saihan ger bul bnaa
үнэхээр монгол эр хүн байна. чин зоригтой эх орноо гэсэн хаа холын германаас зорьж ирж байгаа юм чинь монголчууд нэгдэнэ нягтрах болтугай