АТГ-ын дарга нарын хэргийг арваннэгдүгээр сараас нааш хэлэлцэхгүй

Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн, төрийн нууц задруулсан хэргээр ял шийтгүүлээд байгаа АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын Дээд шүүхэд хяналын журмаар гомдол гаргасан.

Тэднийг гомдол гаргах үед Дээд шүүхийн нийт шүүгчид амарч эзгүй байж, энэ сарын эхээр ажилдаа орцгоосон. Улмаар тэдний хавтаст хэрэгтэй Эрүүгийн танхимын шүүгч нар танилцаж эхэлжээ.

Бидний авсан мэдээллээр тус шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч С.Нямжав шүүх бүрэлдэхүүнд хэргийг танилцуулж илтгэгч шүүгчээр оролцохоор болж буй аж.

Гэвч тэрбээр гадагшаа сургалтад явсан учраас хавтаст хэрэгтэй хараахан гүйцэд танилцаж амжаагүй байгаа гэнэ. Тиймээс ирэх сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эх хүртэл шүүх хурлын тов зарлагдахгүй гэж эх сурвалжууд мэдээллээ.

Н.Мөрөн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих