УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан алба хааж байгаад нас барсан цэргүүдийн талаар ар гэрийнхэн нь болон албаны хүмүүс мэдээлэл өгсөн юм.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн энэ үеэр “Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг зүйлүүд гараад байна. 2013 оноос хойш таван цэрэг амь эрсэдсэн. Одоо таван цэрэг эмчилгээнд байгаа” хэмээн мэдэгдсэн.
Мэдээллийн төгсгөлд нас барсан цэргүүдийн ар гэрийнхэн юу болсон талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
URL: